Үг

Асар их тэвчээрийн цаанаас амжилт дөнгөж цухуйна

Saturday, April 27, 2013

Математик

Семинар - 7 Сэдэв: Хавтгайн аналитик геометрийн хялбар бодлогууд Хичээлийн зорилго: 1. Танин мэдэхүй: Энэ хичээлээр хоёр цэгийн хоорондох зай, гурвалжны талбай, хавтгай дээрх шулууны тэгшитгэлүүд, цэгээс шулуун хүртэлх зайг олох бодлогуудыг авч үзнэ. 2. Хүмүүжүүлэх: Суралцагчдын өмнөх мэдлэг чадварт нь тулгуурлан оюун ухааны хүмүүжил олгоно. 3. Хөгжүүлэх: Суралцагчдын ой тогтоолт, ойлгох, харьцуулах, жиших, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ. Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал: 1. Ц.Лхамсүрэн, С.Намжилдорж “Дээд математикийн бодлого, дасгал” УБ 1998 он 2. ШУТИС “Математикийн хичээлийн семинарын гарын авлага” УБ 2006 он Хавтгайн аналитик геометрийн хялбар бодлогууд 1. A(2;-1), B(4;2) ба C(5;1) цэгүүд дээр оройтой гурвалжин адил хажуут гурвалжин болохыг батал. 2. A(-1;-1), B(0;-6) ба C(-10;-2) цэгүүд дээр оройтой гурвалжны А оройгоос татсан медианы уртыг ол. 3. A(1;5), B(2;7) ба C(4;11) цэгүүд дээр оройтой гурвалжны талбайг ол. 4. шулууны өнцгийн коэффициенттэй, хэрчим дэх тэгшитгэлийг бич. 5. Шулуунуудын хоорондох өнцгийг ол. a. ба 6. Хос шулуунууд паралель болохыг батал. a. ба 7. Хос шулуунууд перпендикуляр болохыг батал. a. ба 8. Ординат тэнхлэгийг b=1 хэрчмээр огтолж, абсцисс тэнхлэгийн эерэг чиглэлтэй өнцөг үүсгэх шулууны тэгшитгэлийг бич. 9. A(4;3) цэгээс шулуун хүртэлх зайг ол. 10. A(0;7), B(6;-1) ба C(2;1) цэгүүд дээр оройтой гурвалжны талуудын тэгшитгэл ба өнцгүүдийг ол. 11. Шулуунуудын хоорондох зайг ол. ба

No comments:

Post a Comment