Үг
Saturday, April 27, 2013
Математик
Семинар - 8
Сэдэв: Гадарга ба шугамын тэгшитгэл, хавтгайн тэгшитгэл
Хичээлийн зорилго:
1. Танин мэдэхүй: Энэ хичээлээр хавтгайн ерөнхий тэгшитгэл, цэгээс хавтгай хүртэлх зай, хоёр хавтгайн хоорондох өнцөг олох бодлогуудыг авч үзнэ.
2. Хүмүүжүүлэх: Суралцагчдын өмнөх мэдлэг чадварт нь тулгуурлан оюун ухааны хүмүүжил олгоно.
3. Хөгжүүлэх: Суралцагчдын ой тогтоолт, ойлгох, харьцуулах, жиших, сэтгэн бодох чадварыг хөгжүүлнэ.
Хичээлийн хэрэглэгдэхүүн, холбогдох ном материал:
1. Ц.Лхамсүрэн, С.Намжилдорж “Дээд математикийн бодлого, дасгал” УБ 1998 он
2. ШУТИС “Математикийн хичээлийн семинарын гарын авлага” УБ 2006 он
Гадарга ба шугамын тэгшитгэл, хавтгайн тэгшитгэл
1. A(3;-1;2) , B(4;-2;-1) цэгүүд өгөгдөв. А цэгийг дайрч векторт перпендикуляр байрлах хавтгайн тэгшитгэлийг зохио.
2. A(2;1;3), B(2;4;0), C(-3;0;4) цэгүүдийг дайрсан хавтгайн тэгшитгэл бич.
3. l, m –ийн ямар утгуудад , хавтгайнуудад паралель байх вэ?
4. P(-1;1;-2) цэгээс M1(1; - 1;1) , M2(-2;1;3) , M3(4; - 5; - 2) цэгүүдийг дайрсан хавтгай хүртэлх зайг ол.
5. хавтгайгаас 5 нэгж зайд байрлах цэгүүдээс тогтох гадаргуугийн тэгшитгэл бич.
6. l – ийн ямар утганд ба хавтгайнууд перпендикуляр байх вэ?
7. M0(3;4;-5) цэгийг дайрч , векторуудтай паралель байх хавтгайн тэгшитгэлийг бич.
8. Координатын эхээс хавтгайд перпендикуляр буулгавал N(3;5;2) цэг гарна. Хавтгайн тэгшитгэл бич.
9. A(1;1;1) , B(2;0;0) , C(5;6;1) , D(-4;0;1) цэгүүд ба паралель хоёр хавтгай , өгөгдсөн бол эдгээрийн харилцан байршилтыг тодорхойл.
10. Кубын хоёр талстын тэгшитгэл нь , бол кубын эзэлхүүнийг тодорхойл.
11. M0(3;5;-8) цэгээс хавтгай хүртэлх зайг ол.
Labels:
Семнар 8
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment